Завиар аялах

Завьтай аялал

Хөвсгөл нуурт ирсэн аялагч нар ихэвчлэн завиар аялах дуртай байдаг. Ихэнх аялагчид Сүхбаатар хөлөг онгоцонд сууж 60-90 минутын хугацаанд үзэсгэлэнт газруудыг үзэх аялалд хамрагддаг. Сүхбаатар хөлөг онгоц нь зуны улиралд өдөрт хэд хэдэн удаа Хатгал тосгоны ойролцоох Доод модот булан боомтоос хөдөлнө.

Харин төрөл бүрийн жижиг завиуд Хатгал тосгоны хойд талаас Хүзүүвчийн шил дагуу дээрхтэй ижил аялалыг явуулах ба ихэнх нь усан онгоцны зогсоолын ойролцооноос хөдөлдөг.

Байгалийн үзэсгэлэнг тольдох, зураг авах, загасчилах зорилгоор жижиг завийг Хатгал, Ханхаас түрээслэх боломжтой. Нуурын эргээр зарим баазууд каяак завиар үйлчилдэг. Каяак завь түрээслэж  буй аялагчид  аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайтар дагана. Түүнчлэн цаг агаарыг сайтар ажиглаж, салхигүй тогтуун байсан ч гэнэт давалгаалж  болзошгүйг анхааарах нь зүйтэй. 

 

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.