Хөвсгөл нуурыг тойрох дугуйн аялал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хатгал болон Ханхад унадаг дугуй түрээслэх боломжтой. Адал явдалд дуртай аялагчдын хувьд БЦГ-ийн гүнд, замгүй газраар олон өдөр аялахад өөрсдөө дугуйгаа авчирах буюу түрээслэж унадаг. Энэ тохиолдод аюулгүй байдлыг хангаж хөтөч эсвэл БЦГ-ийн талаар сайн мэдлэгтэй хэн нэгэнтэй аялыхыг зөвлье.