Арга хэмжээ, Баяр ёслол

ХОТГОЙДЫН ХУРД

ХОТГОЙДЫН ХУРД

“Хотогойд хурд-2007” хангайн бүсийн даншиг наадамд 2007 оны 7 дугаар сард аймгийн төвийн Дэлгэрмөрний тэнүүн дэнжид болж, газар газрын хурдан хүлгүүд шандасаа сорьсон юм. Хотогойд хурд Хангайн бүсийн даншиг наадамд 16 аймгийн 1300-гаад хурдан хүлгүүд хурд хүчээ үзэж, 200-гаад азарга урапдахад Завхан аймгийн харьяат “Шим" фуппийн ёрөнхийлөгч И.Цандэлэгийн манлай хүрэн, их насанд уралдсан 3,70-аад морьдоос “Симба” группийн захирал Ц.Батсайханы хамар цагаан хурэн, соёолонд уралдсан 230-аад мориноос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Л.Гансүхийн зээрд, хязааланд уралдсан 200 хурдан хүлгүүдээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач Н.Цэгмидийн халтар, шүдлэнд уралдсан 200 шахам шүдлэнгээс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын С.Төмөр-Очирын халиун шүдпэн, 210- аад даага уралдахад Булган аймгийн Гурван булаг сумын уугуул,*“Авзага трейд” компанийн захирал Мэндбаярын хээр даага түрүүлж, алтан медаль хүртэж, пургон машинаар байлуулав. Хотогойд хурд наадам Хангайн бүсийн /үрээнээс хальж улсын хэмжээний зартай хүлгүүдийн шандасыг сорьсон наадам болж өндөрлөсөн юм.

Location

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.