Арга хэмжээ, Баяр ёслол

БОШЛОЙ ХАД 2015 ОЛОН ЯСТНЫ УРЛАГ СОЁЛЫН НААДАМ

БОШЛОЙ ХАД 2015 ОЛОН ЯСТНЫ УРЛАГ СОЁЛЫН НААДАМ

  • Date: 22 6-р сар 2023 - 23 6-р сар 2026
  • Time: 12:00 am - 12:50 pm
  • Location: Баянзүрх сумын Бошлой хад эмээх байгалийн үзэсгэлэнт газар
  • Speaker: Бадмаанямбуу Эрдэнэбат

“БОШЛОЙ ХАД 2015” олон ястны урлаг соёлын наадам

Гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нүүдэлч малчид, олон ястны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бошлой хад 2015” олон ястны урлаг соёлын наадмыг аймгийн ИТХ, ЗДТГ, Баянзүрх сумын ИТХ, ЗДТГ, Хөвсгөл Лоож Менежмент жуулчны бааз, АНУ-ын “Эгч дүү орнууд” төслөөс санаачлан 2015 оны 06 дугаар сарын 22, 23 ний өдрүүдэд Баянзүрх сумын төвөөс 8 км зайд орших “Бошлой хад” –ны буланд анх удаагаа зохион байгууллаа. Наадамд Арбулаг, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Хатгал, Тосонцэнгэл, Рашаант,Түнэл сумдын ардын авьяастнууд оролцож 2 өдрийн турш болж өндөрллөө.

Цаашид жил бүрийн 6-р сард тэмдэглэж байхаар тогтсон.

Наадмын хүрээнд
– Сумдаас шалгарсан 6 бүсийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт
– Олон ястны үндэсний хувцасны үзүүлбэр
– Гар урлалын бүтээлийн үзэсгэлэн
– Гэр барих, буулгах тэмцээн
– Шар ачих, бугуйлдах тэмцээн
– хазаар ногт зангидах тэмцэээн
– Морьтон хос шалгаруулах
– Шилмэл малын үзэсгэлэн
– Аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолт
Зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм.

Location

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.