Арга хэмжээ, Баяр ёслол

Туурайн төвөргөөн хөгжмийн наадам

Туурайн төвөргөөн хөгжмийн наадам

"Туурайн төвөргөөн" олон улсын шинэ хөгжмийн наадам /Roaring hooves 15th international music festival/ Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод тоглолтоо хийлээ. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадамд Герман, Монгол, Америк, Англи, Швед, Швейцарь, Япон, Испани улсуудын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Ихэнхи уран бүтээлээ тухайн орчин нөхцөлд өөрт орж ирсэн мэдрэмжээрээ шууд тоглохыг эрхэмлэдэг тэдний тоглолт хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. 1999 оноос хойш манай улсад жил бүр зохион байгуулагдаж буй уг наадам хүн төрөлхтний урлагийн хамгийн алдартай 50 н урлагийн тур тоглолтын нэг болж чадсан бөгөөд уг наадмаас санаа авч Киргизстан, Тайланд, Камбож зэрэг олон оронд ижил төстэй наадмууд зохион байгуулагддаг болсон байна. Тус наадам нь эко аялал, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн манай орны олон аймагт жил бүр зохион байгуулагдаж байсан бөгөөд эх орноо гадаадад сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нэр хүнд бүхий наадам болж чадсан байна.

Location

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.