Газрууд

Жаргалан ресторан Free

Жаргалан ресторан

Танилжаргалан ХХК нь 1997 онд анх нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж эхэлсэн бөгөөд одоо 30-аад ажиллагсадтай, өдөрт нэг дор 450 хүртэлх хүнд 70 гаруй нэр төрлийн халуун хоол, зууш, цай, ундаагаар үйлчилэх хүчин чадалтай болсон. 18 жилийн турш найдвартай, чанартай, шинэлэг үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа хүргэснээр Хөвсгөл аймагтаа голлох нийтийн хоолны цэг салбар болж чадсан. Иймээс аялал жуулчлалаар ирсэн аялагчид ихэвчлэн Жаргалан рестораныг зорин ирдэг. Ажиллах хугацаандаа аймгийн нийтийн хоолны тэргүүлэх салбараар удаа дараалан шалгарч “Хэрэглэгчдийн найдвартай түнш”,  “Хэрэглэгч хаан”, “Оны шилдэг хоол үйлдвэрлэгч байгууллага” зэрэг олон нэр хүндтэй шагналуудын эзэн болсон билээ.

Одоогоор үйлчилгээний 300 хүртэлх хүний багтаамжтай Хүлээн авалтын том зал, 80 хүртэлх хүний багтаамжтай үйлчилгээний зал, 4 ВИП өрөө, 80 хүний багтаамжтай зуны сэрүүн тавцан зэрэг  4 танхимдаа бүрэн тохижсон тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Аймагт зохион байгуулагдаж байсан олон томоохон үйл ажиллагааны хүндэтгэлийн хүлээн авалтыг нэр хүндтэйгээр зохион байгуулан идэвх санаачлагатай, хариуцлагатайгаар оролцож байсан. Үүнтэй холбогдуулан ахлах тогооч, зөөгч, менежерээ хотын томоохон хүлээн авалтуудад оролцуулан ажиллуулж туршлага, мэдлэгийг нь дээшлүүлж үүнийгээ Мөрөн сумыхаа үйлчилгээнд нэвтрүүлэх арга хэмжээг удаа дараа авч байсан.
Манай ресторан нь байгуулагдаад өдгөө 18 жилийн нүүрийг үзэж байгаа туршлагатай, чадварлаг, олон түмнийхээ итгэлийг дааж ажилладаг байгууллага юм.


    Танил амт             Тавлаг орчин               Таны  Жаргалан


Захирал      Бөхсуурь овогтой   Түвшинжаргал

ХООЛНЫ ТӨРӨЛ: Ази, Европ

ХҮЧИН ЧАДАЛ: Өдөрт нэг дор 450 хүртэлх хүнд 70 гаруй нэр төрлийн халуун хоол, зууш, цай, ундаагаар үйлчилэх хүчин чадалтай

ХАЯГ: Мөрөн сум

УТАС: 8888-8888, 9999-9999

ФЭЙСБҮҮК: https://www.facebook.com/Jargalanrestaurant

ЦАГИЙН ХУВААРЬ: Өдөр бүр 10:00 - 24:00

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.