Газрууд

ХӨӨНГИЙН ХҮРЭЭ

ХӨӨНГИЙН ХҮРЭЭ

ТОВЧ ТҮҮХ:

Хөвсгөл аймаг Галт сум. Хөөнгийн хүрээ /Шаддубчойлин / Ойт хээрийн бүс Галт сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн урагш 20км зайд Буурийн булан хэмээх газар оршино. Идэрийн голын хойд эргээс 800 м нутгийн тахилгат Бадмаанямбуу хайрханы өвөр бэлд оршино.Хийдийн туурь ерөнхийдөө харьцангуй сайн мэдрэгдэнэ. Сүм дуганы чулуун суурь, чулуугаар тойрог хэлбэрээр барьсан гэр дуганы суурь тод/ 3 туурь / ажиглагдана. Мөн 4 дуганы туурийн өмнө байх чулуугаар өрж хийсэн шатны үлдэгдэл байна. -Хөөнгийн хүрээний "Хөөнгө" хэмээх нэр нь ар талын тахилгат Бадмаа-нямбуу уулын зүүн суга амны нэр "Хөөнгө"-өөс үүсэлтэй аж. -Бадмаа-нямбуу хэмээх хүрээний туурийн арын тахилгат хайрханы Бадмаанямбуу хэмээх төвд үг нь "Зүрхэн цэцэг" гэсэн утгатай үг ажээ. /Өндөр настан Пэрэнлэйлхүндэв гуайн яриагаар/ -Хөөнгийн хүрээний 20-р зууны эхэн үеийн дүр зургийг нутгийг ихэс дээдэс тэнд шавилан сууж байсан ахмадуудаас сурвалжлан бүтээж зурсаныг Пэрэнлэйлхүндэв хэмээх өндөр настнаас авав. -Далай чойнхор вангийн хошууны 2 дахь хүрээ 14-р жарны гал туулай жил буюу Сайшаалт ерөөлтийн 12-р он -/1807 он/ онд суурийг тавьж отчийн чог хурж эхэлжээ. -1808 онд Шаддубчойлин хэмээх "Цогчэн" хурал болон ,"Нүгнээ" дацан үүсчээ.Энэ хүрээ тэр үеийн заншил ёсоор Манжийн хаанд мэдүүлж албан ёсны баталгаа аваагүй учир орон нутгийн ард олны шүтлэгийн чанартай газар байжээ. -Шашны мандан бадралын үед Хөөнгийн хүрээнд 1000 гаруй лам шавилан суудаг байжээ. Тус хүрээг 1937 оны эхээр том лам нарыг нь баривчилж дунд , доод лам нарыг хүчээр хар болгосноор хаагдаж улмаар 1938 оны сүүлчээс сүм дуганыг нь нураажээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2. Ч. Банзрагч. Халхын Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошууны түүх. УБ. 2000 3. /Галт сумын иргэн өндөр настан Пэрэнлэйлүндэв гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.02/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүс Галт сумын төвөөс зүүн урагш 20 км зайд Буурийн булан хэмээх газар оршино. Идэрийн голын хойд эргээс 800 метр нутгийн тахилгат Бадмаанямбуу хайрханы өвөр бэлд оршино.

GPS хаяг :
North 48° 61’  East 099°  56’

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн туурь ерөнхийдөө харьцангуй сайн мэдрэгдэнэ. Сүм дуганы чулуун суурь, чулуугаар тойрог хэлбэрээр барьсан гэр дуганы суурь тод/ 3 туурь / ажиглагдана. Мөн дөрвөн дуганы туурийн өмнө байх чулуугаар өрж хийсэн шатны үлдэгдэл байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1807 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936 он
Огноо нураагдсан:: 1938 он

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ува лам /гавж/ - Ярилцлагын дугаар: 001


хуучин хийдийн лам нар
80 орчим лам


Тэмдэглэл :
-Хөөнгийн хүрээний "Хөөнгө" хэмээх нэр нь ар талын тахилгат Бадмаанямбуу уулын зүүн суга амны нэр "Хөөнгө"-өөс үүсэлтэй аж. -Бадмаанямбуу хэмээх хүрээний туурийн арын тахилгат хайрханы Бадмаанямбуу хэмээх Төвд үг нь "Зүрхэн цэцэг" гэсэн утгатай үг ажээ./Өндөр настан Пэрэнлэйлхүндэв гуайн яриагаар/ -Хөөнгийн хүрээний 20-р зууны эхэн үеийн дүр зургийг нутгийг ихэс дээдэс тэнд шавилан сууж байсан ахмадуудаас сурвалжлан бүтээж зурсаныг Пэрэнлэйлхүндэв хэмээх өндөр настнаас авав. -Далай чойнхор вангийн хошууны хоёр дахь хүрээ 14-р жарны гал туулай жил буюу Сайшаалт ерөөлтийн 12-р он -/1807 он/ онд суурийг тавьж отчийн чог хурж эхэлжээ. -1808 онд Шаддубчойлин хэмээх "Цогчин" хурал болон ,"Нүннээ" дацан үүсчээ. Энэ хүрээ тэр үеийн заншил ёсоор Манжийн хаанд мэдүүлж албан ёсны баталгаа аваагүй учир орон нутгийн ард олны шүтлэгийн чанартай газар байжээ. -Шашны мандан бадралын үед Хөөнгийн хүрээнд 1000 гаруй лам шавилан суудаг байжээ.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.