Газрууд

ЦАГААН ЗАГАС

ЦАГААН ЗАГАС

Дархадын Цагааннуур хэмээх цэнгэг устай Хөвсгөл аймагтаа 2-рт ордог иэгэн сайхан нуур өргөн алаг шишгэдийн хотгорт цэлэлзэн байдаг билээ. Нуур -ь 22м гүнтэй. Энэ нууранд дэлхийн «эмжээнд нэн ховор цагаан загас байдаг. ’Э50-иад оны эхээр нуурын хойд эрэг дээр сөвсгөл аймгийн Цагааннуурын загасны .йлдвэрийг анх байгуулжээ. Даргаар нь Батаа гэдэг хүн ажиллаж байсан байна.


Загас агнуурын бригадууд нь зуны цагт 5,6-н хэсэг, өвлийн цагт бригадууд нийлж 2 хэсэг болон ажиллаж, барьсан загасаа цех "ГАН" хэмээх давстай усанд хийж нэг сар болгоод модон торхонд хийж тэр үеийн ЗХУ-д гаргадаг байсан юм. Ганд хийсэн загасыг идэхэд бэлэн бүтээгдэхүүн болсон байдаг байв. Өвлийн цагт загасыг мөс хонхойлгож доош нь ус руу нь цоолоод загасаа хийж мөсөлж ачдаг баисан. Энэ нь ачиж буулгах буюу замд гэмтэхээс хамгаалж буй нь тэр юм.


Дархадын цагаан загас урт нь 60 см өргөн нь 20 см байсан. Мөн энэ нуурт цагаан загаснаас гадна тул, зэвэг, хадран, гутаар, омуул, пельд зэрэг загас байна. Омуул, пельд загасуудыг 1980-аад оны дундуур эрдэмтэн, доктор Дулмаа гуай үржүүлж тавьсан юм. 1990-н оноос хойш хувийн загас агнуур олширч цагаан загас ховордож эхэлсэн. Мөн үүний сацуу хар галуу /Тураг гого/ хэмээх шувуу маш ихээр хороох байна. Тураг гого нь өдөрт 7-8 кг загас иддэг махчин шувуу юм. Дархадын цагаан загас нь хүний эрүүл мэндэд асар их тустай олон төрлийн витамин агуулсан баялаг хүнсний бүтээгдэхүүн юм. Жишээ нь: Цагаан загасны шөл нь ядаргааг бүрэн арилгана, мөн дотор ба гадна хаванг буулгана. Мах нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэгддэг амин дэм ихтэй, хайрсаар нь цавуу хийдэг, гэдсээр нь цууриа гэж амтат хоол хийнэ. Мөн загасыг ядарч туйлдсан малд тэжээл хийж өгдөг олон талын ашигтай. Одоо Дархадын цагаан загасыг олон жилийн хорио тогтоож үржүүлэх тал дээр гол анхаарлаа тавьж байна.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.