Газрууд

Урсгал нь Дэлгэрмөрөн Free

Урсгал нь Дэлгэрмөрөн

Улаан Уул сумын Улаан тайгаас эх авч 445 км урсаж, Идэрийн голтой нийлж Сэлэнгэ мөрөн болдог. Ус хураах талбай нь 26640 хавтгай дөрвөлжин километр юм. Дэлгэрмөрөнд уулын олон жижиг голуудаас гадна Бэлтэс. Тарис, Бүгсэй зэрэг томоохон гол цутгадаг. Дэлгэрмөрөн эхэн хэсэгтээ уулархаг газраар урсаж, дунд хэсэгтэй арай намхан уулсын дундуур. аймгийн төвийн баруун өмнө хэсгийн 40-өөд км газрын хөндийг дайрч урсана.


Дэлгэрмөрөн эхэн хэсэгтээ 28-42 метр, доод хэсэгтээ 50-110 метр өргөн болдог. Гүн нь 0,5-3 метр, урсгалын хурд нь секундэд 0,2-2,5 метр хүрнэ. Дэлгэрмөрөн уулын гол учраас хур бороо ихтэй жил усны түвшин дээшилж. эргээ хальж үерлэдэг. Дэлгэрмөрөн 128-175 хоног мөсөөр хучигдана. Улаан Уул, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Мөрөн, Төмөрбулаг сумын нутгаар дайрч урсана. Дэлгэрмөрөн дээр Баянзүрх суманд бярвааз, Мөрөн сумын нутгийн Хилэнтэд төмөр бетонон гүүртэй. Дэлгэрмөрний усны хэмжүүрийн харуул 1942 онд байгуулагдсан.


Зэвэг, хадран, цурхай, тул зэрэг загастай. Дэлгэрмөрний Чаргайтад . сан цахилгаан станц байгуулахаар зураг төсөл хийгдсэн.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.