Газрууд

Оршил нь Хөвсгөл Free

Оршил нь Хөвсгөл

Эх орны хойморт орших Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 439 хоринтой аймгуудын нэг.
Хүн амын олонх нь Хотогойдууд, Халх, Буриад, Дархад, Урианхай, Уйгар, Цаатан зэрэг олон ястны өлгий нутаг юм. Монгол улс, тив дэлхийд, аймаг орон нутгийнхаа уул усны нэр алдрыг дуурсгасан олон арван алдартнууд төрсөн байдаг. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, Улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяат цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй байна. Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино.


Аймгийн нийт нутгийн 33,2 мянган хавтгай дөрвөлжин километр талбай буюу 3,3 сая га талбайг байгалийн ой хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас эзэлдэг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадгийн 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй зүйлийн гоёл чимэглэлийн ургамал байна. 36 зүйл цэцэгт ургамал Монголын "Улаан ном"-д бүртгэгджээ.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно.
Манай аймаг улсын хэмжээнд гадрагын усны нөөцөөрөө тэргүүлдэг.
Усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна.
Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй. Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан араатан жигуүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагч байдаг юм. Хөвсгөл аймаг түүхэн хөгжпийн явцад өргөжин тэлж, өнгөжин жавхаажсаар зах зээлийн нийгэм эдийн засгийн харилцаанд шилжиж хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих ойрын болон хэтийн бодлого зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлж байна.


Байгалийн унаган төрхөөрөө нүд баясгаж сэтгэл сэргээсэн газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгор, Даян дээрхийн агуй, Улаан тайга, Уушигийн өвөр, Уран дөш уул, Эг, Шишгэд, Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут, Тэнгисийн гол бидний бахархал төдийгүй дэлхийн аялагчдын анхаарлыгтатсан бүс нутаг болон хөгжих зам нээгдэж байна.
Аймгийн ерөнхий боловсролын ЗБсургуульд 25918 сурагчид суралцаж, 37цэцэрлэгт 5325 хүүхэд хүмүүжиж, Далай ван коллеж, МСҮТөвд 700-аад оюутан залуус мэргэжил эзэмшихээр суралцаж байна.
Орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аймгийн Нэгдсэн эмнэлэг нарийн мэргэжпийн тусламж үйлчилгэг ард иргэддээ хүргэж, 24 сум, 10 өрхийн эмнэлэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлж байна.


Төр түмэн олныхоо сайн үйлсийн төлөө ариун тангарагаа өргөсөн төрийн албаныхан, хууль хяналтын байгууллагынхан, хилийн болон ардын армийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, эрүүл мэндийн манаанд цаг үргэлж зогсдог эмч, эмнэлгийн ажилтнууд, эрдэм мэдлэгийн далай их санг баяжуулагч охид, хөвп/үдийг сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарынхан, биеийн тамир, соёл урлаг, нийгмийн бусад салбарынханы ажил үйлс өөдрөг, амжилт бутээлээр дүүрэн байна.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.