Мөнгөн цагираг /Зүүн хойш/

Хойд чиглэл нэмэлт /Хөвсгөл нуур/

Аялах зам.

Мөрөн - Хатгал 98км, Хатгал-Жанхай 30 км-Тойлогт 8 км-гээд Жиглэгийн амны адаг хүртэл нуурын эргээр намаг, ус ихтэй, ой модтой замаар 40 км аялаж цаашаа мориор тэр амаар өгсөж 10-аад км явж Жиглэгийн даваанд хүрч Арсайн голын сав руу орж уруудан яваад Ринчинлхүмбэ сум орж болно.

Тойлогтоос нийт хугацаа 3-4 өдөр. Энэ морин замд нуурын эрэгт Онголог, Бага ус, Хар-Усны рашаан, Жиглэгийн ам, Жиглэгийн даваа зэрэг газруудад хонож, амарч болно. Жиглэгийн адгаас мориор явах 80 км замд намаг ус ихтэй, уул, ам хөндийтэй учир амар биш байх болно. 

Хөвсгөл нуурын хойд эрэгт хилийн түр гарц Ханх ажилладаг.


Хатгал орчимд “Жанхай”, 'Тойлогт”, "Хангарьд”, ”Доод модот", "Хөвсгөл”, “Далайн түрлэг”, “Байгаль үүд”, "Уянга” гэх зэрэг маш олон жуулчны бааз ажилладаг.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.