Мөнгөн цагираг /Зүүн хойш/

Зүүн хойд чиглэл /Мөнгөн цагираг/

Аялах зам. Мөрөн - Хатгал - Чандмань-Өндөр - Цагаан-Үүр - Эрдэнэбулган  сумын чиглэл.

Мөрөн хойшоо Алаг-Эрдэнэ сум 63 км, 50:100 солбилцол-Энергийн төв, Хатгал/Хөвсгөл нуур/ 39 км-/Хатгалаас далайн зүүн эргийн дагуу 50 орчим км яваад Булнайн рашаан орно. Даваа, гол ус ихтэй хэцүү зам. Тэндээсээ буцаад Хирвэстийн рашаанаар дайраад Чандмань-Өндөр сумруу эргэнэ. Хатгал-Сагсагын даваа 18 км - Алагцарын гол 11 км - Хээгцэр, Овоогийн гол Хөхөөгийн голуудыг гатлан Чандмань-Өндөр сум 51 км-Ариг голыг уруудаж Халхан, Дархинт, Баян голуудыг огтолж Цагаан -Үүр сум 45км, Сумын төвөөс Даян дээрхийн агуй болон хийдийг очиж үзэх зам 52км. Замд уул гол даваа ихтэй, Зуун салаа мод зэрэг байгалийн сонин тогтоцуудыг үзэх боломжтой  Эндээсээ баруун урагш чиглэн 37км яваад Хоньт бэл, Эрүүл тайга хэмээх амралтын газрууд бий.  Эдгээр амралтуудад саатаад мөн баруун урагш 44 км яваад Эрдэнэбулган сумын Дани толгойд Далд Монгол, Дани толгой амралтын газруудаар дамжаад Царстайн булан, Сонгинотын хясааг үзэх боломж бий. Эдгээрийг үзэж сонирхоод баруун урагш явсаар 160 орчим км замыг уулж Мөрөн хотод ирнэ. Замд Цэнгэл нуур, Ачмаг нуурууд буй.


Ханх. ОХУ-руу гарах хилийн байнгын боомт.
Үзэх гол зүйлийн товч тайлбар.
1. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг үзэж сонирхон цааш аяах болно.                                                                                     .

2. Булнайн нуруу. Хар модон ой, боржин чулуулгаас тогтсон их уулс.
2. Чандмань-Өндөрөөс Цагаан-Үүр орох замд Аригийн голыг уруудаж явна.

Аригийн гол нь Бадарын уулаас эх авч зүүн тийш 100 орчим км урсан Үүр голд нийлнэ. Ариг голыг “Алангоо охин Ариг уснаа төрсөн" гэж МНТ-д (8.9-д) 2 удаа гардаг. Ариг ус гэж гардаг гол мөн уздэг. Үнэхээр уулын ариг цэнгэг устай гол юм. Энд Алан гоо эхэд зориупсан хөшөө богосон. Энэ сумын нутагт Халханбулнайн халуун рашаан оршино.

Булнайн рашаан. Чандмань-Өндөр сумын нутаг. Гэрэл зургийг Ts. Enkhbaatar
3. Хөвсгөлийн их уулс, ой тайга, уулын тунгалаг уст гол горхи үзнэ. Хөвсгөпийн энэ нутаг нь тэр аяараа их даваа, бартаа, ой мод уул, ус горхи болсон нутаг болохыг мэдэрнэ. Ховор амьтан ургамал үзэж болно.

Зураг. Хүсэл биелүүлэгч 100 салаа мод.
4. Цагаан-Үүр суманд буриад ястан амьдрах бөгөөд эндээс манай алдарт бөхчүүл дархан аварга Д.Дамдин, Ц.Цэвээнравдан, Ч.Бээжин нар энд төрсөн юм.


5. Даяндээрхийн агуй. Цагаан-Үүр сумын төвөөс зүүн урагш 30-км-т Зэрлэг багийн Үүрийн голын зүүн гарын цутгал Дээрх голын орчимд оршино. Дунд төрмөлийн эриний шохойн чулуу, занараас бүтсэн ууланд орших энэ агуй нь хэд хэдэн тасалгаатай бас хоёр давхар бөгөөд нийт урт нь 30 гаруй метр, хоёрдугаар давхарын тасалгаа нь 24 м урт юм. Нийтдээ 224 м урт хонгилтой юм.

Агуйг үүсгэсэн шохойн чулуу нь өгөршиж олон нүх сүв хонхорхой, ан цав,  үүссэн бөгөөд шохойн чулууны дусал нь таазнаасаа унжсан нь шалан дээрээ бүдүүн, нарийн банацар үүсгэж гялалзан харагдах нь сонин. Нутгийн ардууд бөө мөргөлийн үүднээс онголон тахиж агуйнаас зүүн тийш 10-аад км-т Даяндээрхийн хийдийг байгуулсан байдаг.


6 Эг-Үүр. /Эрдэнэбулган сумын төвөөс урагш / Эгийн голын урд эрэг дээр) “Далд монгол” XX компаний’’Улаан хясаа”, ”Дани толгой” хэмээх жуулчны баазууд буй.

Цагаан-Үүр сумаас Мөрөн ороход 3 зам байж болно.

A.     Ирсэн замаараа буцах. Ингэвэл Цагаан-Үүрээс Мөрөн. Бүгд/ 486км
Б.     Ариг голыг өгсөж /олон дахин гаталж/ Ёлгосын даваагаар даваад Эгийн голыг гүүрээр гаталж Түнэл 160 км-Мөрөн 46 км. Бүгд 450 км
B.     Цагаан-Үүрээс Үүрийн голыг уруудаж Армаг, Уйлган, Дээрх, Үүр зэрэг олон гол горхийг гатлан Эрдэнэбулган сум 100 км /Бас Цагаан-Үүрээс уулаар 60-аад км явж Эрдэнэбулган сум орж болно/. Эндээс Мөрөн 160 км.
Энэ гурван зам гурвуулаа гол ус, намаг даваа ихтэй зам юм. Бүгд 560 км.
Замын урт /Ханх орох замгүйгээр/ бүгд 560 км. Хугацаа 5-6 хоног.

Өөр замд шилжих:
- Эрдэнэбулганаас урагшаа Тариалан сум 80 км. Эндээс Мөрөнгийн засмал замд, бас Булган Улаанбаатарын замд орж болно.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.