Бөөгийн шашны аялал

Бөөгийн шашны аялал

ХӨВСГӨЛИЙН БӨӨ МӨРГӨЛИЙН ИХ ХҮЧНИЙ ТӨВ.

Энэхүү төв нь Мөрөн хотоос баруун тийш 24км-д байгалийн үзэсгэлэнт Уушги уулын баруун өвөрт байрлана. Салбар төв нь Хөвсгөл далай явах засмал зам дагуу Мөрөн хотоос хойш 25км-т Хужиртын даваан дээр түр байрлаж буй. Сүсэгтэн олон болон аялагчдыг хүлээн авах боломжтой. Дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Захиалгаар тахилга тайллага хийх,
  • Бөө босгох (эрдэмд сургах)
  • Онгод дуудах, бүрэн хуягтай бөөлөх,
  • Даатгал залбирал хийх,
  • Арга засал, мэргэ төлөг,
  • Хуяг хувцас бэлтгэж өгөх, хийх,
  • Бөөгийн шашны хэрэглэгдэхүүн зан үйлийн эд зүйлс хийх,
  • Дом шившлэгэ гэх мэт бөөгийн шашны бүхий л арга засал зан үйлийг хийж үйлчилнэ.

ХОЛБОО БАРИХ:

Утас: 9848-6777, 88778309

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/shamantour

АГАРЫН ХАЙРХАН БӨӨГИЙН ОНГОДЫН АСАР

Энэхүү төвөөс 150км орчим явж Баянзүрх сумын Агарын хайрхан бөөгийн онгодын асарт зочилж тахилга үйлдэх зан үйл хийнэ.

ЦААТАН БӨӨГИЙН ОТОГ

Агарын хайрханаас зүүн тийш 210 орчим км аялж  Хөвсгөл далайн Жанхайн цаатан бөөгөөр зочилно. Цаатан бөөгийн уламжлал, зан үйлтэй танилцана.

ДАЯН ДЭЭРХИЙН ШҮТЭЭН.

Ар халх, Монгол түмний Утай Гүмбэн Даян дээрх шүтээн нь Цагаан-Үүр сумын нутагт, Хөвсгөл нуураас 150 орчим км-д зайд байрлах ба энд очиж залбирал, даатгал, тахилга хийнэ. Энд хүрэх замд Аялал жуулчлалын мөнгөн цагираг аялалын маршрутат багтсан учир замын турш үзэж харах зүйл ихтэй ба Чандмань-Өндөр сумын нутагт Алунгоо эхийн хөшөө дурсгал, Цэгэрийн соёмбо, замын шүтлэгт овоо, Зуун салаа мод зэрэг олон сонирхолтой зүйлүүд бий.

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.