Хөвсгөл нуурын аялал

Хөвсгөл нуурын аялал

Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нууртай танилцах зуны зугаатай аялалд урьж байна.

Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын ээлжит БОГИНО ХУГАЦААНЫ, ХЯМД ЗАРДАЛТАЙ ХӨХ СУВД Хөвсгөл нуурын аялал

тогтмол зохион байгуулагдаж буйг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Үзэсгэлэнт Хөвсгөл нуур болоод Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгал, дэлхийн энергийн төв зэргүүдийг богино хугацааны аялалаар хэрхэн үзэж сонирхон мартагдашгүй дурсамж болгон үлдээх боломжтой аялалын маршрутыг нарийвчилан тооцоолж гаргасан болно

 

АЯЛАЛЫН ХУГАЦАА: 2 шөнө, 3 өдөр

АЯЛАЛЫН ҮНЭ: 200.000₮-250.000₮

 

АЯЛАЛД ГАРАХ ОГНОО: 2017-06-22 -оос 8-р сарыг дуустал ээлж ээлжээр үргэлжлэх болно.

АЯЛАЛЫН НИЙТ ЗАМ: 2200км

 

АЯЛАЛЫН МАРШРУТ:

Мөрөн – Эртний түүх дурсгалын газрууд - Байгалийн үзэсгэлэнт газрууд - Хатгал - Хөвсгөл нуур – 50 100 дэлхийн энергийн төв – Мөрөн

 

АЯЛАЛЫН ЭХНИЙ ӨДӨР

- Оройны 6 цагаас УБ хотоос Мөрөн чиглэлд автобусаар гарч Шөнийн турш явсаар өглөө 9 цагт Мөрөн хотод бууна.(Хот хоорондын автобус 32500₮, онгоц бол 250.000₮ орчим зардалтай)

- Өглөө Мөрөн хотод амарч хоол ундаа идээд 10 цагт Мөрөнгийн төвөөс холгүй байх 2500 жилийн түүхтэй алдарт Уушгийн өврийн буган хөшөөдийн цогцолборыг үзэж сонирхон зураг дарна.

- Уушгийн өврөөс 11 цагт хөдөлж 17км яваад Эрхэл нуурын Улаан толгойн буган хөшөөдийг үзэж сонирхоод 13- зууны Монголын эзэн гүрний их хаан Мөнх хааны гэрэлт хөшөөг үзэж сонирхоно.

- Мөнх хааны хөшөөнөөс 13 цагт хөдөлж 90км яваад Хөвсгөл нуурын эрэг дэх Хатгад тосгонд ирж далайн эргийн жуулчны баазад амарч ундлаад Хөвсгөл далай орчмоор аялах, Оройн хоолоо идээд гар бөмбөг, хөл бөмбөг тоглож цагийг зугаатай өнгөрүүлнэ. тэндээ амарч хоноглоно.

 

АЯЛАЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР

- Хол зам туулсан алжаалаа тайлж амран аажуу босоод өглөөний цайгаа ууна. Өөрсдийн санаачлагаар уул хаданд авирч, нуурын хөвөөгөөр зугаалж уул усандаа сүсэглэн мөргөх боломжтой. Өдөр жижиг моторт эсвэл сэлүүрт завиар ойр орчмоор аялах ойролцоох арал зэргээр зугаална.

- 12 цагт Сүхбаатар хөлөг онгоцоор аялах ба замдаа олон сонирхолтой үзвэр үйлчилгээг үзэж Хүслийн хадны дэргэд очин хүслээ шивнэн далайгаар аялна.

- Оройдоо Хөвсгөлийн бөө мөргөлийн их хүчний төвийн Онгодын өргөөгөөр зочилж, үдшийн цагаар далайн эргээр зугаална

АЯЛАЛЫН ГУРАВ ДАХЬ ӨДӨР

- Өглөө аялагчдын хүслээр мориор эсвэл жипээр ойролцоох өндөр уулруу аялж Хөвсгөл далайг алган дээр байгаа мэт өндрөөс харж зургаа авахуулна. Уул овоондоо залбирч мөргөх боломжтой.

- 14 цагаас аялал маань буцах замдаа орох ба Мөрөнгийн чиглэлд явах замдаа Умард өргөргийн 50 градус, Дорнод уртрагийн 100 градусын солбилцолд орших ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ-д зочлоод цааш Мөрөн орох замдаа Цаатан айлд зочилж зурагаа авахуулна.

- Мөрөнд хооллож ундлаад орой 6 цагаас Мөрөн-УБ чиглэлийн автобусандаа сууна.

 

Аялалын үнэд багтсан зүйлс:

- Аялалын турш унааны зардал

- Байрлах жуулчны баазын хоногийн зардал

- Жуулчны баазад байх хугацааны хоол(өдрийн 3)

- Хөтөч, тайлбарлагч

- Хөвсгөл нуураар аялах Хөлөг онгоц болон завьны зардал

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

- Аялагчдын зам зуурын хоол хүнсний зардал

- Аялагчдын хувийн хэрэгцээний зардал

 

Аялалд хэрэг болох зүйлс:

 

- Гар чийдэн

- Шүхэр, цув, усны гутал

- Нарны малгай

- Биед эвтэйхэн хөнгөн хувцас

- Хөлд эвтэйхэн гутал

- Шумуулын тос, нарнаас хамгаалах тос

- Зургийн Аппарат, зөөврийн цэнэглэгч

гэх мэт…

Бусад хувийн хэрэглээний зүйлсээ өөрсдөө мэдээд бэлтгэнэ биз ээ...

 

АНХААРАХ ЗҮЙЛС

- Аялалын үеэр аль болох бусдаасаа тасрахгүй байх

- Аймгийн төв, суурин газар дэлгүүр хэсэж алга болохгүй байх

- Зураг авхуулах гэх мэт зорилгоор эгц өндөр хаданд авирах гэх мэт эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байх

- Аяласан газраа хог хаяхгүй байх

- Түүх соёлын дурсгалт зүйлстэй болгоомжтой харьцах

- Аялалд гарах өглөө утасаа нээлттэй байлгах

- Аялалын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

 

Хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давтагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалж хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно.

 

Хамгийн хямд зардлаар дээрх бүгдийг багтаах аялалдаа БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

 

"ХӨВСГӨЛ НУУР – ХӨХ СУВД" 2017 аяллын бүртгэлийг байнга авч байна.

Зохион байгуулагч: ХӨВСГӨЛ БӨӨ ТУР аялал жуулчлалын байгууллага.

https://www.facebook.com/shamantour/

Нэмэлт мэдээллийг : 8855-6979 дугаараас лавлаарай

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.