Алтан цагираг /Баруун хойш/

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар байрлах Хөвсгөл усан зам компани нь Dark Blue Pearl хэмээх жуулчдын нэрлэсэн гайхамшигт Хөвсгөл нуураар таны ая тухыг ханган 360 кг хүндийн жинтэй 4 давхар байр байгууламжтай 240 хүн аялуулах талбайтай , салхи шуурга давалгаанд тэнцвэртэй өдрийн хоол цай , жижиглэн худалдаа зэрэг үйлчилгээтэй далайн аялалын 50 жилийн дадлага туршлагатай Сүхбаатар хөлөг онгоцны хамт олон үйлчилж байна.

Сүхбаатар хөлөг онгоцны аялалд хамрагдсанаар та Хөвсгөл нуурын орчмын байгалийн өвөрмөц тогтоцыг сонирхон аялагчдын дунд зохион байгуулагддаг сонирхолтой тэмцээнүүдэд оролцох боломжтой.

Манай бааз

Модон гэр майхан , урц , усан онгоцны буудал , ресторанаар үйлчилгээ явуулахын зэрэгцээ байгууллага хувь хүний захиалгаар шөнийн аялал, бал сарын аялал уулзалт үдэшлэг зохион байгуулна.

Манай бааз дээр ирэхдээ автомашинаар 2 талдаа 1.800 км, нисэх онгоцоор 2 талдаа 300,000-360,000 төгрөгийг зарцуулах болно.
“Сүхбаатар” хөлөг онгоцоор том хүн-22990₮ , хүүхэд 10000₮-өөр аялана.


Бид байгууллага, хувь хүний захиалгаар шөнийн аялал, хурим, бал сарын аялал, тоглолт зэргийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна.

Хөвсгөлийн БЦГ-т спорт загасчилалыг зөвшөөрдөг. Харин тор тавьж загас барьж болохгүй. Загасчилах зөвшөөрлийг Хатгал, Ханхын ЗДТГ-аас авах ба ямар ямар төрлийн загасыг хир хэмжээтэй  агнах талаарх мэдээллийг давхар авна. Загасчид загасны тоо толгойг тогтвортой байлгахад анхаарч барьсан загасаа бариад эргүүлж тавих ёстой.

 

Хөвсгөл нуурт ирсэн аялагч нар ихэвчлэн завиар аялах дуртай байдаг. Ихэнх аялагчид Сүхбаатар хөлөг онгоцонд сууж 60-90 минутын хугацаанд үзэсгэлэнт газруудыг үзэх аялалд хамрагддаг. Сүхбаатар хөлөг онгоц нь зуны улиралд өдөрт хэд хэдэн удаа Хатгал тосгоны ойролцоох Доод модот булан боомтоос хөдөлнө.

Харин төрөл бүрийн жижиг завиуд Хатгал тосгоны хойд талаас Хүзүүвчийн шил дагуу дээрхтэй ижил аялалыг явуулах ба ихэнх нь усан онгоцны зогсоолын ойролцооноос хөдөлдөг.

Байгалийн үзэсгэлэнг тольдох, зураг авах, загасчилах зорилгоор жижиг завийг Хатгал, Ханхаас түрээслэх боломжтой. Нуурын эргээр зарим баазууд каяак завиар үйлчилдэг. Каяак завь түрээслэж  буй аялагчид  аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайтар дагана. Түүнчлэн цаг агаарыг сайтар ажиглаж, салхигүй тогтуун байсан ч гэнэт давалгаалж  болзошгүйг анхааарах нь зүйтэй. 

 

Хөвсгөл нуурыг тойрох дугуйн аялал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хатгал болон Ханхад унадаг дугуй түрээслэх боломжтой. Адал явдалд дуртай аялагчдын хувьд БЦГ-ийн гүнд, замгүй газраар олон өдөр аялахад өөрсдөө дугуйгаа авчирах буюу түрээслэж унадаг. Энэ тохиолдод аюулгүй байдлыг хангаж хөтөч эсвэл БЦГ-ийн талаар сайн мэдлэгтэй хэн нэгэнтэй аялыхыг зөвлье.

 

Нутгийн аль ч хэсэгт хөтөчтэй морин аялалаар урт болон богино хугацаагаар аялах бүрэн боломжтой. Гэр баазуудын менежерүүд, аялалын компани болон байгаль хамгаалагч нар тухайн аялагчийн сонирхолд нийцсэн морин аялал зохион байгуулах, мэдээлэл өгөх үүрэгтэй. Морин аялалын хөтөчийн зүгээс аюулгүй байдлыг хангасан зааварчилгааг өгч аялалыг удирдан явуулна.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.