Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гаж угсаатны зүйн судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал ХИ-ХШ зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархадууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх түүхийг хадгалж иржээ.

Хөвсгөл нуурын урианхай нь Тагна урианхайн хамт Манжийн ноёрхолын эхний үед 1686 оноос 1757 он хүртэл Хотогойдын ноён Гэндэн бэйл, Сүнжинсэнгэ, Бүүвэй, Банди бэйл, Шадар ван Чингүнжавын захиргаанд байлаа. Чингүнжав манжийн дарангуйлагчдын эсрэг үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад баривчлагдан цаазлагдсаны дараагаас 1805 он хүртэл Тагна урианхай ноёдод захирагдах болжээ.

Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумын дархад ястан өөрийн гэсэн евермец аялгуутай дууны өвөөр нэн баялаг. Хөвсгөл нутагт тархсан ардын дууны зонхилох нь дархад дуу юм.

Монгол нутагт байсан эртний уг сурвалж гарвалтай ястан бол хотогойдууд юм. ХҮ1 зууны эцэс, ХҮИ зууны эхээр Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх хойд хилийн дагуух өргөн уудам нутагт хотогойдууд суурьшин нутаглаж байжээ гэж түүхчид үздэг.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.