Бөөгийн шашны тухай товчхон

Хүн төрөлхтний эртний шашин бол беө мөргөл юм. Ой мод, уул хад, гоя мөрөн, ус нь лус савдагтай хэмээн сүсэглэн мөргөж, сэтгэлдээ бий болгосон дүрээ мод чулуугаар бүтээж онгон шүтээнийг бий болгожээ.

Байгалийн элдэв үзэгдэл, амьдрал ахуйд тохиолдсон гай гамшиг, үхэл зовлон, баяр баясгалан, азтай тохиолдол нь нутаг усны.тэнгэр! хангайн эздийн хилэгнэл, хайр ивээлээс болж байна хэмээн уул ус тэнгэрийн эздэд мөргөж аврал гуйдаг. Үүнээс үүдэн лус савдаг, эзэн тэнгэрийн хэлийг ойлгох бөө зайран, удган бий болсон. Бөө нарын гол шүтээн нь онгод юм. Онгодыг тусгай дуудлага, тамлага хэрэглэн урин дуудаж биендээ шингээн ач тусаа үзүүлдэг.
Бөө мөргөлийн эрэгтэйг нь бөө буюу зайран, эмэгтэйг нь удган хэмээн нэрлэдэг. Бөө мөргөлийн гарал үүсэл нь эмэгтэй бөө буюу удган гэж үздэг. Удган гэдэг нь этүгэн буюу эх гэдэг үгнээс үүдэлтэй. Бөө зайран, удган нар бөөлөхдөд тусгай өмсгөл, мал гай, гутал, өмсөж, хэнгэрэг, цохиур, таяг, хуур, толь хэрэглэдэг.
Дархад, цаатан, урианхай нарын үндсэн шүтлэг бөө мөргөл учраас тэд ний дунд ид шидтэй үе дамжсан бөө зайран удган олон байсан. Тэдний нэг бол 1890-ээд оны үед Баянзүрхийн Хайс хавиар нутаглаж байсан Баглаа удган юм. Баглаа удганыг гучин гурван хурмастын орон дахь гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгнэн төрсөн цорын ганц удган гэдэг.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.