Дархадын цагаан адуу

 Ринчөнлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх сумын нутагт өсгөж үржүүлж, уналга эдэлгээнд ашигласаар ирсэн адуу юм.

Дархад цагаан адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хэвлий томтой, цээж өргөн, шулуун урт биетэй, булчин махны хөгжил сайтай, арьс нь зузаан, алхаа гишгээ тайвуу, өтгөн дэл хөөвөртэй юм. Энэ адууны зүс нь ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж нутгийнхан эртнээс нэрлэсээр ирсэн. Өндөр уулын хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай. Далайн түвшнээс 2000 мөтр өргөгдсөн тайгын болон уулын бүс нутагт дан бэлчээрээр онд ордог. 40-60 см зузаан цасанд бэлчээрлэж идэш тэжээлээ олж иддэг. Нутгийн ардууд түүний зүтгэх чадварыг ашиглан 1990 он хүртэл Хөвсгөл нуурын мөсөн замын тээвэрт өргөн ашиглаж байсан юм. 1990-ээд оны суулээс мөсний баярын үеэр чаргатай морины уралдаанд түүнийг ашиглах болсон. Ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулагчаар ашиглаж байна.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.