Цаа буга (гэрийн тэжээмэл)

Цаатан иргэд болон нутаг усныхан нь нутгийнхан гэрийн тэжээмэл цаа бугыг  цаа гэж нэрлэдэг. Цааг олон зууны тэртээгээс гаршуулан тэжээмэл болгон  адуулан маллаж ирсэн түүхтэй.

1764 онд Дархан шавийн тоо бүртгэлийн, дансанд 192 цаатай гэж бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд гаршиж тэжээмэл болсон цаа бугыг зэрлэг бугаас ялгахын тулд цаа гэж нэрлэж байжээ. Цаа нь тайгын царам, өндөр уулын газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдарна. Зуны улиралд
вЧИт буюу буурцагт ургамал бүхий бэлчээрт бэлчээрлэнэ. Цаа нь лагс бадриун биетэй, толгой уртавтар, хүзүү богиновтор, сэрвээ өргөн, хондлой чац өндөр. Нас гүйцсэн эр цааны сэрвээний өндөр 120 см, эмийнх нь 108 см байдаг. Нас гүйцсэн этэр 150, зарь 168, мянджиг126 кг жинтэй байдаг. агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эм цааг мянджиг, нэг настайг нь тасман, хоёр настай эрийг донгор, эмийг дунгуй, гурван настай хуудай, янзагыг нь хугаш гэнэ.
Цаа нь эр эмгүй хавтгайдуу олон салаа эвэртэй. Мянджиг нь хээлээ долоон сар тээж, дөрөв тавдугаар сараас төллөнө. Цаатангууд цааг уналга, эдэлгээнд өргөн ашиглана. Нас гүйцсэн зарь дундачаар 50-70 кг ачаа даана. Өдөрт 60-70 км зам туулах чадвартай. Мянджигийг өдөрт 4-5 удаа саана. Нэг удааг ивэлгэж саахад 120-200 грамм сүү гарна. Сүү өтгөн тослог ихтэй. Махны гарц нь тарга хүчээс хамаарч янз бүр байвч нэг заринаас 77 кг, мянджигээс 58 кг гулууз мах гарна. Цааны цусан эврийг ашигладаг. 1980-аад оны үед цусан эврийг замбараагүй ашигласнаас цаа нь өвчин эмгэгт өртөх, үхэж хорогдох нь ихэссэн юм. Цааны арьсаар дэвсгэр, уут сав, годоор нь гутал хийнэ. Сүүлийн жилүүдэд цааны цус ойртсоноос үүлдэр угсаа нь доройтож, үхэж хорогдох нь ихэссэн. 1970-аад оны үед цааны тоо толгой 2000-аас хол давж байснаа 2007 оны жилийн эцсийн тооллогоор 926 цаа тоологдсон байна. Цагааннуур сумын баруун тайгад 500-аад , зүүн тайгад 380 шахам цаа байна. Цаа бугыг мал зүйч Г.Аюурсэд олон жил судалж “Хөвсгөлийн цаа буга “гэдэг судалгаа, ажиглалтын ном бичиж 1996 онд хэвлүүлсэн. Эрдэмтэн С.Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм” гэдэг судалгааны ном туурвиж, 1962 онд хэвлүүлсэн. Цаа бугын талаар эл номд томоохон бүлэг буй.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.