Долгорын ДҮРЭВДАШ

ПҮРЭВДАШ Долгорын /1932-1991/. Хөвсгөл аймгийн Галт сум. Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын шинийг санаачлагч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/, Төрийн шагнал /1967/ авч байлаа.


1952-1954 онд Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн салбарт зураач, 1954 оноос хойш мөн аймгийн Мөрөн хотын артельд ажилчин, мод боловсруулах үйлдвэрт зохион бүтээгч, зохион бүтээгч-инженерээр нас бартлаа 37 жил ажиллажээ. Стандартын бус ноос сэмлэх машинаас эхлээд наамал банз /фанер/ хийх 13 суурь машин, гэрийн модыг иж бүрнээр үйлдвэрлэх найман суурь машин зохион бүтээж, бас бус олон шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж хөдөлмөрийг механикжуулан хөнгөвчилж, бүтээмж, чанарыг дээшлүүлсэн техникийн сэтгэлгээ сайтай, асар их бүтээлч хүн байжээ. Наамал банзны цехийн машин механизмыг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн технологийг сайжруулсан учир төрийн шагнал хүртсэн байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.