Дархан аварга Д.Дамдин

Даяар дурсагдах, далай даян, дархан аварга Дарийн дамдин 1930 онд Цагаан- Үүр сумын Хээгтийн цахир гэдэг газар төржээ. Багын шөрмөстэй, ноцолдохдоо адтай, үеийнхнийгээ өвдөг шороодуулдаг байж.

1950 оны зун сумынхаа наадамд зодоглож, нутагусныхаа нэртэй бөхчүүдийг даван дээлийн торгоор шагнуулжээ. 1952 онд улсын баяр наадамд Дамдин барилдан, зургаа давж, улсын начин цол хүртжээ. 1954 оны улсын баяр наадмаар улсын начины болзлоо давтан бататгаж, 1955 оны баяр наадмаар хоёрын даваанд залуу бөхөд унасан нь мартагдашгүй сургамж болжээ. 1956 оны улсын баяр наадмаар ес давж түрүүлэн заан цолыг алгасан, 25 насандаа улсын арслан цол хүртжээ. 1956-1960 он хүртэл улсын баяр наадамд завсаргүй таван удаа түрүүлэн "Улсын даяар гайхамшиг" чимэг авчээ.
Тэрээр 29 жил барилдахдаа дөрвөн удаа 4, таван удаа 5, зургаан удаа 7, дөрвөн удаа 8 давж, таван удаа 9 давж түрүүлж байжээ. Тэрээр ид залуудаа барилдаж байхдаа " Дамдин гарлаа, давлаа" гэдэг байлаа.Тэрээр бөх төдийгүй нэртэй циркийн жүжигчин байсан. Д.Дамдин 1954 онд улсын циркт жүжигчнээр орж, 1984 он хүртэл 30 жил ажиллахдаа "Хүч тамирын гайхамшиг" үзүүлбэр бэлтгэн 850 кг-ийн хүндийг өргөн Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртжээ. 1999 онд Монгол улын хөдөлмөрийн баатар цол олгожээ.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.