Ж.Цэвээнравдан аварга

Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг Жамсрангийн Цэвээнравдан 1918 онд төрсөн. Эр бие тэгширсэн насандаа цэргийн албанд мордож, үеийнхэнтэйгээ барилдахдаа өвдөг шорооддоггүй нэгэн байжээ.

1943 онд улсын баяр наадамд зодоглож, долоо давж, улсын начин цолыг алгасан шууд заан болжээ. 1945 онд улсын баяр наадмаар наймын даваанд улсын заан Цоодолыг унагаж, Түвдэндорж аваргатай үзүүр түрүү булаалцалдан үзүүрт үлджээ. 1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 1024 бөх барилдахад Цэвээнравдан наймын даваанд улсын заан Бадамсэрээжидтэй тунаж, түүнийг унагахад Батсуурь аваргатай дахин дөрөвт тунасан байна. Энэ барилдаанд Батсуурь аваргыг зайлж, гар дээгүүрээ шувтраад суйлтал, аваргын зүүн хөл мөрөн дээр гарч ирэхэд нэг гишгээд ар тийш тавьж унагажээ. Үзүүр түрүүнд Түвдэндорж аваргатай үлдэж унаган түрүүлэн аварга цол хүртжээ. 1952 онд дөрвийн даваанд амлаж авсан бөхтэйгээ барилдаж байгаад гурван хуруугаа булгалуулаад өрөөсөн гараараа барилдаж тав давжээ.

Тэрбээр
1943     онд 25 настайдаа улсын наадамд 7,
1944     онд зургаа, 1945 онд долоо, 1948 онд долоо, 1949 онд долоо, 1950 онд зургаа, 1951 онд арав давж түрүүлж, 1952 онд тав, 1953 онд тав, 1956 онд зургаа давсан байна. Түүний үндсэн мэх нь Цэврүү барьцаар барьж авангуутаа хоёр талаараа тонгорох, суйлах мэх юм. Эмэг эхийн төрсөн дүү даян дээрхийн даншигийн заан Лаасан гэдэг сайн бөх аваргын удамд байдаг.

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.