Монгол түмний өлгий нутаг "Эргүнэ гун"

Эртний Монгол түмний өлгий нутаг "Эргүнэ гун" нь Улаан-Уул сумын нутагт Өлийн халзан даваанаас хойш эхлэх өргөн хөндий билээ. Эл нутаг нь Хорьдол сарьдгийн нуруу, Улаан тайгын уулсын хооронд орших Шишгэд голын сав газар, түүнд цутгасан олон том жижиг гол горхи, нуур цөөрөм бүхий, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн тал хөндий юм.

Энэ нутаг нь Өлийн халзан даваагаар давж орох ганцхан үүдтэй. Мөн зүүн хойд талаараа гарах ганцхан зам харгуйтай. Өөр хаашаа ч гарах боломжгүй байгалийн онцгой тогтоцтой, өвөрмөц үзэсгэлэн төгөлдөг байгальтай.

Энэхуу нутагт эртний моннголчууд хэрхэн ирж 200 жил нутагласан тухай  домог түүхт маш тодорхой өгүүлсэн байдаг. Уг домгийг өгүүлсэн самбарыг Өлийн халзан даваанд босгосон нь буй.

 

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.